Dark Light
Улс төр | 2025-07-24

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН БАГА ХУРАЛ МОНГОЛД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны хурал боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцлаа
СОР17 бага хурлын бэлтгэл ажлын явцын талаарх ерөнхий танилцуулга, тулгамдсан болон шийдвэрлүүлэх асуудлын талаар Бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь мэдээлэл хийлээ.
Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг тус хорооны гишүүдэд анхаарууллаа. 
Хурлын бэлтгэл ажлыг хангах нэгдсэн болон үйл ажиллагаа бүрийн нарийвчилсан төсөв, тулгамдсан асуудлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг тус хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00