Dark Light
Улс төр | 2025-07-25

Б.ЖАВХЛАН: ЦАГАЛБАРЫНХАА ДАГУУ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын 2026 оны төсвийг төлөвлөх процесс эд явж байна. Тухайн жилийн төсвийг төлөвлөх процесс өмнөх жилийн төсөв батлагдмагц эхэлдэг. 2026 оны төсөв хэзээ эхлэх вэ гэхээр арваннэгдүгээр 15-нд батлагдмагц дараагийн ажлууд эхэлнэ. Ийм хуваарьтай. Ингэхээр жилийн дундуур буюу тухайн жилийн зургадугаар сарын 1-нд дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталдаг. Засгийн газар болон Эдийн засаг хөгжлийн яамнаас макро төлөвлөлтийн хүрээнд төсөв орлого, зарлага, хөрөнгө оруулалтууд, энэ тооны хязгаарт байна шүү гэдгийг УИХ зургадугаар сарын 1-нд батална гэсэн үг. Үүнээс хойш дараа жилийн төсвийн төлөвлөлтийн оргил үе эхэлдэг гэж хэлж болно. Үүнээс хойш яамд ийм хугацаанд ирэх жилийн төсвийг батална гэсэн тоогоо аваад ажиллана. Долдугаар сарын 25-нд буюу энэ жилийн хувьд өнөөдөр яамд урсгал зардал ийм байна. Хөрөнгө оруулалтууд ийм байна. Энэ бүх зүйлүүд бодлого жилийн төлөвлөлт, мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөтөлбөрийн төлөвлөгөө, төсвийн шаардлагуудын хүрээнд биелж байна гээд саналаа ирүүлдэг учиртай. Үүнээс  цааш Сангийн яам яамдаас ирүүлсэн төсвийн саналуудыг нэгтгээд, боловсруулаад, бодлогын хүрээнд хооронд нь угсрах шаардлагатай. Ингээд наймдугаар сарын 15-нд Засгийн газарт нэгдсэн байдлаар танилцуулаад, есдүгээр сарын 1 хүртэл хэлэлцээд, өргөн барих цагалбартай. 2023 онд батлагдсан Төсвийн ерөнхий хуульд шинээр орсон зүйл нь юу гэхээр 2024 оноос мөрдөж эхэлсэн гэсэн үг. Наймдугаар сарын 15-нд өргөн бариад, есдүгээр сарын 1-нээс хэлэлцүүлэх хугацаанд олон нийтэд танилцуулах, хэлэлцүүлэх, салбар бүрээр хэлэлцүүлэх Засгийн газрын үүрэгтэй. Энэ хугацаа хараахан болоогүй байна. Сайдууд хэлэлцээд өргөн барих хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа. Энэ хүрээнд яамд орон нутагт төсвийн шууд захирагч болон доод шатны ерөнхийлөн захирагч нараасаа саналуудаа нэгтгэж авах бодлогоо хэрэгжүүлэх мөн Засгийн газрын бодлого, тухайн жилийн төлөвлөгөө, дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, дөрвөн жилийн төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө зэрэг маш олон бодлогууддаа нийцүүлж, төсвөө нэгтгэж өргөн барих, нийцүүлэх үүрэгтэй ажиллана. Хагас, бүтэнсайнд бид ажиллана. Яамдаас ирүүлсэн тоог нэгтгээд даваа гарагт мэдээлнэ. Цагалбарынхаа дагуу Засгийн газар ажиллаж байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00