Dark Light
Улс төр | 2025-07-26

МОНГОЛ, ТАЖИКСТАН УЛС ХООРОНДЫН СОЁЛЫН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал уулзалт боллоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Душанбе хотноо тус улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодатай уулзаж, хоёр орны соёлын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах, уран бүтээлчдээ соёлын фестивалиудад оролцуулах, соёлын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Садриддин Айны нэрэмжит Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан “Монголын сайхан орон” урлагийн тоглолт, морин хуурын болон гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг Бүгд Найрамдах Тажикстан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзода ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамын урилгаар үзэж сонирхлоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00