Dark Light
Улс төр | 2025-07-31

ХИЛ ДЭЭРЭЭС МОНГОЛЧУУДЫГ БУЦААДАГ ЯВДЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Ү Вон Шигийн 2025 оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дараа дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлс болон ойр дотно түншлэлийг онцлон тэмдэглэлээ.

Монгол иргэдийн хил дээрээс буцаагдах асуудлыг хөндлөө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын хил дээрээс Монгол иргэдийг буцаадаг асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай байгааг онцолж, тус асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс анхаарал хандуулахыг хүсэв. Мөн эрүүл мэнд, хүмүүнлэгийн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчиж буй иргэдийн нөхцөлийг дорвитой сайжруулах санал дэвшүүллээ.

“10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд дэмжлэг хүсэв

Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд үүсээд буй саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх, шинэ гүйцэтгэгчийг цаг алдалгүй сонгон шалгаруулах талаар анхаарал хандуулахыг БНСУ-ын талд уламжиллаа.

БНСУ-ын зүгээс нааштай байр суурь илэрхийлэв

Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийсэн айлчлалынхаа мөрөөр ажиллаж, дээрх төслийг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч байгаагаа мэдэгдэв. Мөн монгол иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр цахим виз нэвтрүүлэх, консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, бүлгээр зорчиж буй иргэдийн визийг хялбаршуулах зэрэг боломжуудыг судалж буйгаа илэрхийллээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлнэ

Талууд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон эдийн засгийн бодит хамтын ажиллагааны асуудлуудыг гүнзгийрүүлэн урагшлуулах талаар харилцан санал солилцсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00