Сайд Б.Чойжилсүрэн Увс аймгийн 100 жилийн ойн арга хэмжээнд улсын төсвийн хөрөнгө, ялангуяа Эрчим хүчний яамны төсвийг ашигласан гэх хардлагад хариу өглөө. Тэрбээр Увс аймагт хийсэн бүтээн байгуулалтууд нь улсын төсөвт суусан эрчим хүчний салбарын ажлууд болохыг тодотгов.
“Увсын наадамд 11 тэрбум төгрөгийг нутгийн зөвлөл, хувийн хэвшлийнхэн санхүүжүүлсэн. Би зөвхөн цахилгаан хангамжийн асуудалд зориулж улсын төсөвт 2 тэрбумыг суулгасан. Харин олон хоног нойргүй ажиллахдаа "миний багц" гэж хэлсэн маань ташаа ойлгогдсон” хэмээв.
Түүний хэлснээр, Увс аймгийн Улаангом сумын 2, 4, 11 дүгээр багийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор 1.85 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн бөгөөд үүнийг тендер зарлан, хууль журмын дагуу гүйцэтгэсэн аж.