Dark Light
Улс төр | 2025-08-18

ЛАОС УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Улаанбаатар хотноо 2025 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум /ФЕАЛАК/-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцоно. Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, түүний дотор хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь 1962 оны есдүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14