Dark Light
Улс төр | 2025-09-11

АЗИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧИД МОНГОЛ УЛСАД ЧУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Азийн эмэгтэй парламентчдын бүлэг нь 2011 оноос хойш жил бүр чуулж, бүс нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих, чадавхыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн билээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан нь тус бүлгийн гишүүнээр ажилладаг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах ажлыг санаачилжээ.

"Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт–2025" нь "Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого" сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Чуулга уулзалтаар хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төсвийн бодлого, хиймэл оюун ба дижитал санхүүгийн хүртээмж, асаргаа халамжийн хөдөлмөрийн үнэлэмж, бизнес эрхлэлт, санхүүжилтийн хүртээмж ба парламентын үүрэг, оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Чуулга уулзалтад Азийн 13 улсын хууль тогтоогчид оролцох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26