Dark Light
Улс төр | 2025-09-14

Д.АМАРБАЯСГАЛАН: СОШИАЛ ДАЙРАЛТ, ГҮТГЭЛЭГ НАДАД НӨЛӨӨЛӨХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдэв. Үүний дараагаас түүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл олон нийтэд цацагдаж эхэлсэн бөгөөд уг асуудалд тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлж тайлбар өглөө.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой.

Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна!

НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ.

Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за.

МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал!

Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө?! Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз.

Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй.

Би МАН-ын даргад өрсөлдөнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14