Dark Light
Улс төр | 2025-09-15

Н.НОМТОЙБАЯР: МАН-ЫН ЗОДООН ТӨРИЙН ЗОВЛОН БИТГИЙ БОЛООСОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын дотоод асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр нам доторх өрсөлдөөн нь улс төрийн эрүүл тэмцэл байх ёстойгоос биш төрд хохирол учруулах хэмжээнд хүрч болохгүй гэж анхааруулав. “Намайг МАН-д байхад өрсөлдөөн болдог л байсан. МАН-ын дотоод хагарал төрийн зовлон битгий болоосой гэж бодож байна” хэмээв. Өмнөх алдааг давтах вий гэх болгоомжлол Н.Номтойбаярын хэлснээр, өмнөх парламентад МАН 65 суудалтай байсан ч 32, 33 гэж хоёр бүлэг болон хуваагдаж, бие биедээ “дэгээ тавьж” явсан нь намын дотоодын зөрчил төрд ч сөрөг нөлөө үзүүлсэн гашуун туршлага болсон аж. “Би өөрөө ч нэг бүлгийг нь толгойлон үзэж байсан. Энэ алдааг дахин давтахгүй байх ёстой. Намын зовлон төрийн зовлон болчихдог” гэж тэр дурдав. Тэрбээр цааш нь төрийн бодлого, эдийн засгийн суурь тогтолцоонд шинэчлэл хийх хэрэгтэйг онцоллоо.  Төрийн өмчит компаниудыг хувьчлах. Татварын бааз суурийг өргөжүүлэх. Социализмын хэвээр үлдсэн банк, санхүү, эдийн засгийн загварыг халж, шинэчлэх. Төсвийн хуваарилалтыг “сайдтай ойр” байдлаар бус шударга тогтолцоогоор хийх гэх зэрэг саналуудыг дурдлаа. “Ужгирсан социалист тогтолцооны үлдэгдлээс салахгүйгээр хөгжих боломжгүй. Улс төрийн намууд углуургаараа хувьсгал хийж, суурь системийг өөрчлөх шаардлагатай” гэж тэр хэллээ. 
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14