Dark Light
Улс төр | 2025-09-15

Т.ДОРЖХАНД: ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УЛС ТӨРД БИТГИЙ ХУТГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХҮН намын дарга Т.Доржханд МАН-ын дотоодын даргын сонгуулийн асуудал улс орны томоохон төслүүдийг харлуулах байдалд хүргэж байгааг шүүмжиллээ.
 
Т.ДОРЖХАНД: МАН-ЫН ДАРГЫН СОНГУУЛИАС БОЛЖ ХИЙЖ БУЙ АЖЛУУДАА ХАРЛУУЛЖ БАЙНА
 
Тэрбээр Монгол Улс 80 жилийн хугацаанд хоёр дахь төмөр замаа ч барьж чадаагүй, уул уурхайн экспортоо тогтвортой явуулж чадаагүйг дурдан: “Энэ бүхнийг хөдөлгөж байгаа үед нам доторх даргын асуудлаас болж хийж бүтээж буй зүйлээ харлуулах нь маш буруу” хэмээлээ.
Өөрийн намын тухайд Т.Доржханд: “Би ХҮН намын дарга. Яах гэж засагт хамтарч байгаа вэ? Улс орныхоо төлөө томоохон эдийн засгийн төслүүдээ явуулахгүй бол Монголын эдийн засаг томрохгүй. Хоёр талд гараад чулуу шидэлцэх нь зөв биш” гэв. Түүний хэлснээр хамтарсан Засгийн үед авлига, алдагдлын шинжтэй томоохон асуудал гараагүй бөгөөд харин ч өмнөх “нүүрсний хулгай”, “Хөгжлийн банкны хэрэг”, “ногоон автобус”-ын асуудлуудыг ХҮН намынхан ил болгож байсан аж. Т.Доржханд нүүрсний зах зээлийн талаар ч байр сууриа илэрхийлсэн. “Бид нүүрсээ Хятад руу гаргадаг. Энэ зах зээл дээр Орос, Индонез, Австралитай өрсөлддөг. Тиймээс хямдаар гаргахаас өөр аргагүй. Үнэтэй гаргавал зах зээлээ алдаж, ялагдана. Энэ асуудлаар улс төр хийх хэрэггүй” гэж тэр тодотгов. Мөн ХҮН нам арван жилийнхээ ойг тохиолдуулан аравдугаар сарын дунд үеэр их хурлаа хийхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ. 
 
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14