УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодрууллаа.
-Ахмадын тэтгэвэр нэмэгдэх боломжтой юу?
-Түүнийг судлах ажлын хэсэг гарна. Хөгжлийн төлөвлөгөөтэй уялдана. Зөндөө юм бий. Одоогийн төсөв дээр 6 хувь нэмээд орсон байгаа. Түүнээс илүү нэмэх боломж байгаа эсэхийг үр ашиггүй гэж үзэж байгаа хөрөнгө оруулалт юм уу, өөр зардал юм байна, судална. Жишээ нь, тэр прокурорын төсөв бол 4 жилд хоёр дахин ихэссэн байна. түрүү жилийн зардалтай нь харьцуулахад бусад ажил үйлчилгээний зардал нь 5 дахин ихэссэн байна. Юунд хэрэглэж байгаа вэ. Үүнээсээ танах боломж байгаа бол тодорхой хэмжээгээр танаж бусад хэрэгтэй зүйлүүдэд зарцуулж, орон зайгаа хэмнэх боломжтой болов уу гэсэн л бодолтой байна.
-Иргэд шударга шүүхийг шаардаж байна. Таны байр суурь үүн дээр ямар байгаа вэ?
-Шударга шүүх гэдэг зөвхөн шүүхийн асуудал биш байх. Манай хууль зүйн систем шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж байгаа цагдаа, прокурор, шүүх ажиллаж байна. Шүүхээс гарсан шийдвэрийг гүйцэтгэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байна гээд олон байгууллага байгаа. Энэ нь нийтдээ нийгэмд шударга ёсыг тогтоох асуудал, нийгэмд шударга ёс тогтож байна уу гэдэг дээр маш том нийгмийн асуултын тэмдэг тавиад болохгүй байна аа гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр хаа хаанаа ямар гажуудал гарч байгааг бид салгаж ялгаж харах ёстой байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Үүн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дата мэдээг харахаар маш муу байгаа. Эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл бол ялтнаа хорих асуудал нь тэгээд явж байдаг. үүн дээр хүний эрхийн асуудлууд явж байдаг боловч иргэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нэг хүн нэг хүнээс авлагатай байлаа гэхэд түүнийгээ шийдүүлж чадаж байна уу, авч чадаж байна уу гэдэг дээр иргэн хүнээс авч чадаж байна. Томоохон аж ахуйн нэгжээс авч чадахгүй удаж байна гэдэг бараг судалгаа гараад байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал дээрээ хүртэл бид мөнгөтэй баян компаниуд нь шүүхийн шийдвэрээ гүйцэтгэхгүй механизмыг олчихдог. Иргэд яах вэ дээ энгийнээрээ шүүхээр гарлаа гээд шийдвэр бичдэг. Ийм шударга бус механизм явж байна. Түрүүн би чуулган дээр хэлсэн. Прокурорын асуудал. Прокурор үнэхээр нээлттэй яг чиг үүргийнхээ дагуу ажиллаж чадаж байна уу, бүгдэд адилхан хандаж чадаж байна уу гэдэг асуулт байна. Түүнийг бид бүгдийг нь гаргаж, нээлттэй ил тод ярьж, шинэчлэл хийж, зөв болгох тал руу л явах ёстой гэж бодож байна.
-МАН-ын даргын сунгаан дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үүн дээр байр суурь гэхээсээ илүү намын бага хурал, их хурлаар шийдэгдэх асуудал. Бид одоогоор төсөв дээрээ илүү анхаар байна. Нийгэмд тулгамдаж байгаа, ард иргэдийнхээ хүсэж хүлээж байгаа шинэчлэлийг, өөрчлөлтийг хийгээсэй гэсэн хууль тогтоомж дээрээ илүү ажиллаж байна. Энэ асуудал цаг хугацаа нь болохоор шийдэгдэх байх.