Dark Light
Улс төр | 2025-09-19

Г.ДАМДИННЯМ: ЯДАЖ НЭГ САРЫН НӨӨЦӨӨ ХАДГАЛАХ САВ БАРИХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шатахууны хангалт, нөөцийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Манай улс шатахуунаа 99 хувиар ОХУ-аас авдаг. Геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед 2026 онд нөхцөл байдал хүндэрч болзошгүй юу?
Сайд Г.Дамдинням үүнд хариулахдаа: Манай улс шатахуунаар 100 хувь ОХУ-аас хараат байгаа нь үнэн. Зөвхөн энэ оны эхний найман сард гэхэд ОХУ-ын 12 нефть боловсруулах үйлдвэр халдлагад өртөж, тус улсын нийт хүчин чадлын 17-20 хувь зогссон. Мөн төмөр замын гол төвүүд рүү чиглэсэн халдлага гарсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ 8, 9 дүгээр сард дотоодын АИ-92 шатахууныг экспортлохыг хязгаарлаж, зөвхөн гэрээт орнуудад нийлүүлж байна. Манай улсын хувьд гэрээ хүчин төгөлдөр байгаа тул одоогоор нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна” гэв. Тэрбээр цаашид ийм нөхцөл тогтвортой үргэлжилбэл Монгол Улсад хүндрэл учирч болзошгүйг онцолж, шатахууны нөөцийн савны хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатайг тодотгов. Одоогоор Монгол Улсад нийт 210 мянган тонн шатахуун хадгалах боломжтой савнууд бий. Энэ нь ердөө 27 хоногийн нөөцийг хангах хэмжээ юм. Савны дийлэнх нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг бөгөөд хөрөнгө хүрэлцээгүйгээс нэмэлт сав барих боломжгүй байгаа аж.
“Ядаж нэг сарын нөөцөө бүрэн хадгалахуйц шинэ савнуудыг нэн даруй барих шаардлагатай. Үүнд төрөөс хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэх ёстой” хэмээн сайд Г.Дамдинням хэллээ. Түүнчлэн 2027 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоор ажиллаж буйг дурдав. Гэхдээ тус үйлдвэр ашиглалтад орсон ч шатахууны стратегийн нөөцийн савыг шинээр барих шаардлагатайг онцлон тэмдэглэв. 
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14