Dark Light
Улс төр | 2025-09-19

Г.ДАМДИНННЯМ: ОХУ ДОТООДДОО БЕНЗИНИЙ МАШ ИХ ХОМСДОЛТОЙ БАЙГАА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.
ОХУ наймдугаар сард гэхэд 12 нефть боловсруулах үйлдвэр халдлагад өртсөн байна. Төмөр замын гол зангилаа баазууд дээр бас халдлагад өртсөн. Нийлүүлэлтийн хувьд бэрхшээлтэй нөхцөл байдал руу орсон байна. Бидний хувьд эдгээр асуудлууд дээрээ ОХУ-тай байнгын харилцаатай явж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Владивостокийн эдийн засгийн чуулга уулзалтад очиход миний бие бүрэлдэхүүнд нь багтаж очсон. Ерөнхий сайд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийж энэ асуудлыг ярьсан. Би мөн өөрийнхөө ижил албан тушаал хашигч ОХУ-ын Эрчим хүчний сайд болон Байгалийн нөөцийн сайд нартай уулзалт хийж, манай шатахууны нөөцийг таслахгүй байх тухай тохиролцсон. ОХУ-аас бидэнд хүсэлт тавьдаг зүйл юу гэхээр өнгөрсөн хавар орж ирсэн шатахуун нийлүүлэлтийн гэрээг тогтворжуулах, онгоцны шатахуун нийлүүлэх компанитай гэрээгээ эцэслэмээр байна. Энэ гэрээгээ эцэслэж баталж байж бидний дараа дараагийн асуудлууд тогтвортой авч явна гэдэг асуудлууд тавьж байгаа. Гэрээ хийхэд асуудал байхгүй. Гол нь татвартай холбоотой асуудал байгаа. Үүнийг Их хурлаар оруулах уу, эсвэл яах ёстойг бид яриад явж байна. Бэлтгэл ажил хангаж байгаа. ОХУ дотооддоо маш их хомсдолтой байгаа. Гэхдээ гэрээ хэлцэлтэй учраас манай улсыг тасалдуулаад байгаа зүйл алга. Ер нь цаашдаа манай улс нефтийн бүтээгдэхүүн хадгалах савныхаа хэмжээг эрс нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Яагаад гэвэл уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх хэрээр зарцуулагдах шатахууны хэмжээ асар их өсөж байгаа. Энэ хэрээр бидний хэрэглээ өсөж байгаа учир бид саваа нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сарын хугацааны шатахуунаа нөөцлөх савтай болох ёстой гэсэн зорилго тавьсан. Нэг сарынх нь нөөцийг хадгалах савны хэмжээ 500 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэр шаарддаг. Дээрээс нь дотор нь дүүргэх шатахууны зардлыг гаргах ёстой. Үүн дээр хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргаж шийдье. Хувийн хэвшлүүдээрээ хийлгэе гэдэг зарчмын шийдэлтэй Засгийн газар яриад бэлтгэл ажлаа хангаад явж байна. 
-Монгол Улсад зарагдах үнэ нэмэгдэхээр бол хэдэн төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан бэ?
-Одоогоор үнэ нэмэгдэх тухай асуудал яригдахгүй. Яагаад гэвэл ОХУ-тай бид гэрээтэй. Гэрээнийхээ дагуу аваад явна. АИ-92-ын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол байгаа. Энэ бол ОХУ-тай хийсэн гэрээний үр дүн. Бүр болохоо байлаа гэхэд бид БНХАУ-аас авч болно. Тэнд евро-5 стандартаар хэрэглэдэг үнэтэй бензин байдаг. Үүнээс бид ямар ойлголттой байх ёстой гэхээр бензин, шатахуун тасалдахгүй. Үнийн өөрчлөлт орж магадгүй гэсэн байр суурьтай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23