Dark Light
Улс төр | 2025-09-19

НАР, САЛХИНЫ АРВИН НӨӨЦӨӨ АШИГЛАН ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад Абунаяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мохаммад Абунаяан Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мохамед Бин Салман-аас Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлснийг дамжууллаа.

Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. “Аква повер” компани нь Ойрх дорнод, Африк, Төв Ази, Зүүн өмнөд Азийн 10 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд  эхний тавд багтдаг ажээ. 2030 онд  БНХАУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж,  эрчим хүчний зах зээлд байр сууриа тэлэхээр зорьж байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй учраас манай компанийн сонирхлыг татаж байна. Монгол Улс дотоодын эрчим хүчээ хангаад зогсохгүй экспортлогч улс орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах сонирхолтой байна. Орчин цагт AI буюу дата өгөгдлийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээг улам тэлж байна. Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарт  хөрөнгө оруулагчид эрчим хүчний нөөц боломжийг судалж байна. Шадар сайд Т.Доржханд болон түүний багтай хамтран сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахаар судалгаа хийгээд байгаа талаараа Мохаммад Абунаяан танилцууллаа.  

Ерөнхий сайд Г.Занданшатар, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнд талархан дэмжиж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Тиймээс эрчим хүч дамжуулах дэд бүтцийг байгуулах, эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар Саудын Арабын Хаант Улс болон Монгол Улсын Засгийн газрын хооронд сэргээгдэх болон ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах асуудлыг харилцан зөвшилцөж, хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах чиглэлээр санаачилга гаргаж Санамж бичиг байгуулах ажлыг Шадар сайд Т.Доржханд хариуцан ажиллаж байгааг онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14