Dark Light
Улс төр | 2025-09-23

“ХАЛЗАН БҮРЭГТЭЙ” ОРД ГАЗРЫН АСУУДЛЫГ НАРИЙВЧЛАН СУДАЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөрөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон.

Ерөнхий хяналтын сонсгол  өнөөдөр  /2025.09.23/ Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд 09 цагт эхэлнэ.

Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалах бөгөөд “Халзан бүрэгтэй” орд газрын асуудлаарх холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж, оролцогчид үг хэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26