Dark Light
Улс төр | 2025-09-26

Г.ЗАНДАНШАТАР: ЖИВЖ БАЙСАН ЭДИЙН ЗАСГАА ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бүтэц, цаашдын шинэчлэлийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн асуултад хариуллаа.
Тэрбээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн оролцоо хэт давамгайлж, эдийн засгийн бүтэц гажуудсан гэдгийг онцолсон. Тухайлбал, Монгол Улсын экспортын 95 хувь нь уул уурхайгаас, үүнээс 80 хувь нь нүүрс ба зэсээс хамаарч байгаа бол гадаад худалдааны 70 хувь нь нэг улсаас хараат байгааг дурдаж, "Энэ бол эдийн засгийн ноцтой бүтцийн гажиг" хэмээн тэмдэглэв.
Иймд Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад хамаарлыг бууруулах зорилгоор “Шинэ итгэл, Эрс шинэчлэл” нэртэй таван жилийн нийгэм, эдийн засгийн хөтөлбөр боловсруулж, 2025 оны 11 дүгээр сарын 1-нд өргөн барихаар төлөвлөж байна. Ерөнхий сайд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулахдаа дараах амжилтуудыг онцоллоо. Эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллараас 5.7 тэрбум ам.доллар болсон. Төсвийн алдагдал зургаадугаар сард 570 тэрбум төгрөг байсан бол  52 тэрбум төгрөгийн ашигтай байдалд хүрсэн. “Бид живж байсан эдийн засгаа яаж зогсоох вэ, яаж өөд нь татах вэ гэдэг үнэнтэй нүүр тулсан 100 хоногийг үдлээ” гэж Ерөнхий сайд онцоллоо. Тэрбээр мөн энэ жилийн төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоо, хяналт, үнэлгээг тусгасан зарчимд тулгуурласан болохыг дурдсан юм. Авлигатай тэмцэх чиглэлд Засгийн газар бодлогын түвшний цогц төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд “Авлигаас болоод иргэдийн орлого тэнгэр, газар шиг зөрүүтэй болсон. Төрийн цэвэр ариун ёс суртахуун гэдэг нь зөвхөн гүйцэтгэх засаглалын үүрэг бус, УИХ өөрөө ч зарчимтай, хариуцлагатай байх ёстой. Энэ бол бүх нийтийн үйлс” хэмээн Ерөнхий сайд мэдэгдлээ.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26