УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар:
1. “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох;
- Танилцуулга мэдээлэл: О.Номинчимэг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Шижир УИХ-ын гишүүн
2. Боловсролын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга;
- Танилцуулга мэдээлэл: Ц.Мөнхтуяа УИХ-ын гишүүн Д.Мөнхбаатар УИХ-ын гишүүний зөвлөх
3. “Цөлжилт ба төсөв” хэлэлцүүлгийн тайлан сонсох;
- Танилцуулга мэдээлэл: Л.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүн