Dark Light
Улс төр | 2025-09-30

ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр Улсын Их Хурал болон Байнгын, Дэд, Ажлын хэсгүүдийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Ажлын хэсгийн хуралдаан

  • 14:00 цагт, 334 тоот танхимд
    Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдана.

  • 16:00 цагт, “Үндсэн хууль” танхимд
    Бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана.

Дэд хорооны хуралдаан

  • 14:00 цагт, “Үндсэн хууль” танхимд
    Хүний эрхийн дэд хороо хуралдаж, “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн” төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.

Байнгын хороодын хуралдаан

  • 09:00 цагт, “Их Эзэн Чингис хаан” танхимд
    Өргөдлийн байнгын хороо:

    • 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027–2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

    • 2026 оны төсвийн тухай багц хуулиуд

    • Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай

    • Байнгын хорооны тогтоолын төсөл

  • 11:00 цагт, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
    Төрийн байгуулалтын байнгын хороо:

    • 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тухай хуулиуд

    • Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэх эсэх

  • 13:30 цагт, “Их Эзэн Чингис хаан” танхимд
    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

    • 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тухай багц хуулиуд

  • 15:30 цагт, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
    Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо:

    • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан

    • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

    • 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тухай багц хуулиуд

    • Байнгын хорооны тогтоолын төсөл

Өнөөдрийн хуралдаануудад голчлон 2026 оны төсөв болон холбогдох хууль, тогтоомжийн төслүүд, мөн эмч, багш нарын цалин нэмэх асуудал, хүний эрхийн хөтөлбөр, эрүүл мэндийн даатгал, тамхины хяналттай холбоотой хууль хэлэлцэгдэхээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26