УИХ-ын гишүүд тодорхой асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Өчигдөр орой МАН-ын хяналтын хороо хуралдаж, Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэр гарсан гэдэг мэдээллийг хэвлэлээс авлаа. Бидний хувьд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ. Авлигаас ангид байна гэж тунхагласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан тэмцэнэ гэж бид сонгуулиар амлаагүй. Ард түмний амьдрал хэцүү байна. Цалин тэтгэвэр нэмэх хэрэгтэй байна. Ажлын байр хэрэгтэй байна гэж байхад манай эрх барьж буй нам албан тушаалын төлөө дүрэмгүй тоглолт хийж болохгүй гэж бид үзэж байна. Тиймээс энэ зүйлд улс төрийн ууган намын хувьд ухамсартай хариуцлагатай хандахыг намын гишүүнийхээ хувьд шаардаж байна. Хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол бидний хувьд УИХ дахь МАН-ын бүлгээсээ, МАН-аасаа гарах хүртэл шаардлага тавина гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
С.ОТГОНБАЯР








Улс төр







