Dark Light
Улс төр | 2025-10-02

Д.АМАРБАЯСГАЛАН: НАМАЙГ ГҮТГЭЭД САЙДЫН СУУДЛААР ШАГНУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын дарга Л.Амарбаясгалан өнөөдөр МАН-ын даргын сонгуультай холбоотой улс төрийн нөхцөл байдлын талаарх байр сууриа олон нийтэд мэдэгдлээ.
 
Тэрбээр, МАН-ын даргын сонгууль болсонтой холбоотойгоор улс төрийн халуун өдрүүд өрнөж байна. Миний хувь МАН-ын даргад нэр дэвшихдээ МУ-д хүн биш хууль засагладаг байхын төлөө нэр дэвшсэн.
 
МАН-ын наймдугаар бага хурал хуралдаж МАН-ын бага хурлын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар миний бие МАН-ын даргаар сонгогдсон. Энэ ташрамд намайг сонгосон бага хурлын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Намын даргын сонгуульд өрсөлдсөн журмын нөхөр Г.Занданшатар маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас сүүлийн өдрүүдэд увиагүйгээр олон үндэслэлгүй, баримтгүй зүйлүүдээр гүтгэж байна.
 
Мөн гүйцэтгэх засаглалын зүгээс парламентийн үйл ажиллагааг доголдуулж "бойкот" хийж байна. Хамгийн тод жишээ дөнгөж сая гүйцэтгэх засгийн тэргүүнээс гарч байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанийг хуралдуулахгүй "бойкот" хийлээ. Арван гишүүн ирцэнд бүртгэгдээд хоёр цаг хүлээгээд хурал болсонгүй.
 
Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн саналыг үндэслэн ХЗБХ-ны даргатай зөвшилцөн, өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодит мэдээллийг хуулийнхаа хүрээнд ярилцаж авах ёстой хэмээн шийдвэрлэсэн. Ард иргэдийг ХМХ-ээр явж буй мэдэгдлээс мэдээлэл авахаас илүүтэй Хууль хяналтын байгууллагаас албан ёсны тайлбарыг хүргэх учиртай ХЗБХ-ны хурал зарлагдсан.
 
Харамсалтай нь намайг гүтгэсэн этгээд ирээгүйн улмаас бойкотлогдсны улмаас хуралдаж чадсангүй. Энэ хурал ойрын үед хуралдаж төрийн үйл хэргийг тасалдуулахгүй, доголдуулахгүй явуулна гэдэгт итгэлтэй байна. Ор үндэслэлгүй гүтгэлгийн талаар яримаар байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн баримт нотолгоогүй нүүрсний хэрэгт холбон гүтгэж ирсэнд тайлбар хиймээр байна. Эдгээр үйл явдал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь байтугай намайг нэг ч удаа дуудаж байгаагүй.
 
Намайг МАН-ын даргад нэр дэвшихээ зарласан тэр цаг үеэс эхлэн энэ гүтгэлэг илт идэвхижлээ. Улс төрийн дарангуйлал тогтсон байгааг өөрийн биеэр мэдэрч байна. ХМХ-ээр намайг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан Б.Энхбаярыг хоёр өдрийн өмнө үндсэн хуулийг зөрчиж УИХ-д танилцуулахгүйгээр МУ-ын ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр ЕС Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа зарласан.
 
Хоёр жилийн өмнөөс намайг нүүрсчин болгож гүтгэсний учиг нь тайлагдаж байна. Нүүрсчин болгож гүтгэж байсан этгээд нь захиалга өгсөн этгээдээсээ ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар шагнагдаж байгааг ард түмэн харлаа. Миний бие өнгөрсөн хугацаанд аливаа хуулийн байгууллагад дуудагдаж шалгагдсан зүйл огт байхгүй. Гэрчийн мэдүүлэг ч өгч байгаагүй.
 
Миний бие гүтгүүлж, гүтгэгдэж байгаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ утгаараа цагдаагийн газраас ирсэн бичгийг хуулийн дагуу судлахад энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан гэдгийг дүгнэж болно. Энэ мэтчилэн Амарбаясгаланг ямар нэгэн аргаар нүүрстэй холбож улс төрийн өс хонзон авах гэсэн оролдлогуудыг үүгээр дамжуулан таслан зогсоохыг шаардаж байна.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26