Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Ирэх таван жилийн төлөвлөгөөнд уялдуулж хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, шийдвэр гаргалаа. Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил тод болгох тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэж эцэслэн баталсан талаар МУ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэв.
Эрдэнэс тавантолгойн хэрэг буюу олон нийтэд "нүүрсний хулгай" гэж нэрлэгдсэн хэрэгтэй холбоотой олон нууц гэрээнүүд байдаг. Төрийн, албаны нууц гэх нэрийдлээр хууль зөрчиж, хулгай хийдэг, ашиг сонирхлын зөрчил гаргадаг гэх зэрэг асуудлууд олны дунд олон жил яригдсан. Энэ бүгдийг ил болгох ёстой гэдэг шаардлагыг зарим улс төрчид тавьдаг. Үүнтэй холбоотойгоор өмнөх Засгийн газрын хуралдаанаар 2022 онд оффтек гэрээтэй холбоотой 32 гэрээг ил болгож олон нийтэд зарласан. Зарим нэг холбогдох мэдээлэл нууц байсан учраас нэмж бүх мэдээллийг ил болгох шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргасан. Сүүлийн үед яригдаж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын замын гэрээ үүнтэй холбоотой нүүрс олборлох, худалдах гэрээнүүдийг ил болго. Үүний цаана маш том хулгай, луйвар нуугдаж байгаа гэдэг асуудал олны анхааралд орсон. Үүнтэй холбоотой гэрээг ил болгох асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, холбогдох бүх гэрээ, хэлэлцээрийг ил болгох шийдвэр гарсан. Ингэж олон нийтэд бий болсон эргэлзээг арилгаж, ил тод болгоё. Миний хувьд МУ-ын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл нууц байх ёстой бусад мэдээллийг иргэд, олон нийтээс нуух шаардлага Монголын төр, их хурал, засгийн газарт байх ёсгүй гэж үздэг. Тийм учраас энэ асуудалд тодорхой албан тушаалд байхдаа төрийн болон албаны нууцын тухай хуулийг их хурлаар батлуулж, холбогдох гэрээнүүд таван толгой, төмөр замын гэрээг ил болгох ажлыг зохион байгуулж байсан. Өнөөдөр Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын гэрээг ил болгох ажлыг зохион байгуулж байна. Энд Улсын их хурлаар баталсан хэлэлцээр байгаа. Эхлээд УИХ-аас 2024 оны 12-р сарын 27-нд баталсан гэж ярьдаг гэрээ байгуулахдаа удирдамж чиглэлийг ил болгож байгаа. Дараа нь 2025 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр байгуулсан гэрээг ил болгож байгаа. Энэ гэрээтэй холбоотойгоор гуравдугаар сарын 27-нд МУ-ын Их хурлаар хоёр улсын хэлэлцээр баталсан. Энэ гурван бичиг баримттай холбоотой хоёр талаас харилцан санал солилцон хэлэлцээр хийсэн бүх протокол албан бичгүүдийг ил болгож, олон нийтийн эргэлзээг арилгана. Үүнтэй холбогдох мэдээллүүдийг засгийн газрын вэбсайт болон Эрдэнэс тавантолгойн вэбсайтуудад нээлттэй орох болно. Мөн Зам тээвэр хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамдад байгаа мэдээллийн ил тод болгохыг үүрэг болгосон.
Б.ОРГИЛМАА