Dark Light
Улс төр | 2025-10-08

ШАТАХУУН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ АЮУЛГҮЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын ээлжит хурлаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бензин түлшний ханган нийлүүлэлт болоод нөөцийн өнөөгийн байдлын талаар танилцуулав.  
МУ-н Засгийн газраас жил бүр гаргадаг шатахуун, дизель түлшний аюулгүй нөөцийг бүрдүүлэх тогтоолыг баталж гаргалаа. Манай улсын хувьд хууль тогтоомж, дүрэм, журмынхаа хувьд шатахууны аюулгүй нөөц хувийн хэвшлийн компаниуддаа байдаг. Энэ нь гэрээ хэлцлийн хувьд зайлшгүй компаниуд өөрсдөө нөөцлөх үүргийг хүлээдэг. Энэ бол уламжлалт тогтоол, өнөөдөр бас баталлаа. Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд бензин, түлшний тасалдалт явагдаж байна гэсэн зохион байгуулалттай худал мэдээллийг түгээж, олон нийтийг төөрөгдүүлж оочир дараалал үүсгэж байна. Энэ асуудлыг засгийн газраас өгсөн үүргийн хувьд мэдээлсэн хаяг, хүмүүст шалгалт, хяналт явуулах шийдвэр гаргалаа. Монгол улсын хэмжээнд ОХУ-аас импортын түлш, шатахуунаар хангагддаг. ОХУ-д нөхцөл байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард  хийсэн ерөнхий сайдын айлчлалын үеэр консулуудтай уулзаж, хэлэлцсэний үндсэнд ямар ч нөхцөлд түлш, шатахуунаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. Яг одоогийн байдлаар төмөр зам, толгойт өртөө, рашаант өртөө, зөвхөн хил давж орж ирдэг 92-ийн хэмжээ 150 гаруй А92 бензин тээсэн вагон цистерн ирж байна.  Өдөрт ирэх ёстой нормоороо ирж байгаа. МУ-ын хэмжээнд хийгдэх ёстой захиалгууд хийгдсэн. Манай гол нийлүүлэлтийг хангадаг Ангаскын үйлдвэрийн жил бүр ордог засвар хийгдээд долоо хоногийн дараа дуусна. Ингээд нийлүүлэлт хэвийн болно гэсэн хүлээлт байна. Баруун аймгийн хэрэглээ тун бага, нийлүүлдэг газар “Гаспром невт” гэж компани байдаг. Энэ үйлдвэрээс дунд нь худалдааны компаниуд нийлүүлдэг . ОХУ-ын засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу жижиг хэмжээний трейдер компаниудтай нийлүүлэлт хийхгүй байгаа. Энэ асуудлыг шийдээд 11-р сараас нийлүүлж эхэлнэ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос хангаад явж байна.  Олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлж, савлуулахгүй байхыг хүсье. Бид урт хугацааны шийдэл хоёр чиглэлийн санхүүжилтийг хямд өртөгтэй зээлээр аж ахуй нэгжүүдийг дэмжиж хийе гэсэн шийдвэр лүү явж байна. Засгийн газарт аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас тогтоол, төсөл өргөн барьсан. Ингээд ажлыг хэсэг гарснаар сангийн яам болон эдийн засаг хөгжлийн яам хамтран хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох шийдвэрүүд удахгүй гарна. Үүний хүрээнд засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан гурваас зургаан сарын хугацаанд нөөцөө бүрдүүлж хадгалдаг байх зорилтоо биелүүлэх ёстой. Манай улсын нэг сарын нөөцийг хадгалдаг савны хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 500 орчим тэрбумын үнэлгээтэй байгаа. Үүнд арван хувийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг аж ахуй нэгжүүддээ өгье гэд 50 орчим тэрбумыг бий болгох ажил хийгдэж байна. Үүнийг олон жил ярьсан боловч харамсалтай нь бодит үйлдлүүд хийгдсэнгүй. Геополитикийн тогтворгүй энэ нөхцөл төр өөрөө бүрдүүлье, саваа дүүргэх зээлийн эх үүсвэрийг бэлдэж өгөх, БНХАУ-аас импортлох гэсэн ажлуудын бэлтгэл ажлыг хангаад явж байна. БНХАУ-аас импортлохдоо дамжуулан ачих төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүдтэй ярилцаад явж байна. Бензин түлшний нийлүүлэлтийг таслахгүй, хэвийн явагдаж байгаа учир худал мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна. Төөрөгдөл үүсгэж байгаа бүлгийг хянаж шалгаж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Бүх шатахуун түгээгүүрүүд болон бүх ханган нийлүүлэгчдийн бодит нөөцийг үзэх, бодит тооллого хэмжилт хийх үүргийн ажлын хэсэг гарсан явж байгаа. Оюутолгойтой холбоотой дөрвөн ажлын хэсэг байгаа. Үүний хүрээнд шийдэл гаргаагүй байгаа асуудлуудад бүгдийг урьдчилаад шалгаад явж байгаа. Мөн шинэ ажлын хэсгүүд ажлын төлөвлөгөө гаргах, хэсгээ бүрдүүлэх, яамд болон салбарын компаниудын мэргэжилтнүүдийг авах ажлуудаа хийгээд дууссан. Одоо хэлэлцээрт ороод явна. 
Үндэсний аюулгүй байдлын үүднээс төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой. Бензиний үнэ нэмэгдэх зүйл одоогоор байхгүй. 
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26