Dark Light
Улс төр | 2025-10-08

БИРЖЭЭР НҮҮРС ХУДАЛДААЛСНААР ТЭЭВЭР, ЭКСПОРТ, ОРЛОГО, БОРЛУУЛАЛТ НЭМЭГДСЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Эрдэнэс тавантолгой ХК-д ажилласан Засгийн газрын онцгой бүрэн төлөөлөгчийн ахлагч Бямбасүрэн: Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн 26-р тогтоолоор ЭТТ компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Өнөөдрийн байдлаар онцгой гурван сарын хугацаа дуусаж, хуралдаанд ажлынхаа үр дүнг танилцууллаа.  Ажлын үр дүнгээс олборлолтын хэмжээ 22 сая тонн, борлуулалтын хэмжээ 18.6 сая тонн, экспортын хэмжээ 20 сая тонн нүүрс энэ онд гаргасан байна. Орлогын хэмжээ  нэг тэрбум 170 сая долларт хүрсэн, татварт нэг зууны арван зургаан их наяд төгрөг төлсөн, биржийн экспорт 4.4  сая тоннд хүрсэн байна. Онцгой дэглэмийн гурван сарын хугацаанд борлуулалтын хэмжээ эхний хагас жилтэй харьцуулахад сарын дундаж 1.6 дахин, биржийн тээвэр хоёр дахин, экспорт 1.3 дахин, орлого 1.3 дахин, олборлолтын хэмжээ 1.2 дахин өссөн амжилтыг үзүүллээ. Зургаадугаар сард гашуун сухайт ганц модны боомтоор өдөрт 462, долдугаар сард 710, наймдугаар сард 752, есдүгээр сард өдрийн дундаж 880 тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн. Биржийн борлуулалтыг онцгой анхааран ажилласан. Монгол Улсын байгалийн баялаг бол ард, түмэнд нээлттэй ил тод, хяналттай, хариуцлагатайгаар арилжигдах ёстой. Онцгой дэглэмийн хугацаанд 120 удаагийн арилжааг Монголын хөрөнгийн биржийн дунд дамжуулан зохион байгуулснаас 79 буюу гуравны хоёр нь амжилттай болсон. Таван сая 349 мянган тонн нүүрсийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, нийт дүн 343.4 сая доллар болжээ. Биржийн зогссон 29 гэрээний асуудал байсан. Өндөр дүнтэй байхад нүүрс худалдан аваад, ачилт татан авалтаа хятадын тал зогсоосон гэрээнүүд байсан. Энэ гэрээний хэлцлүүдийг хийсэн үр дүнд 15 гэрээг шийдвэрлэж, долоон гэрээг байсан нөхцөлөөр үргэлжлүүлж байгаа.
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26