Dark Light
Улс төр | 2025-10-10

Л.ГАНТӨМӨР: БАЙР СУУРИА НЭГТГЭНЭ ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ТББХ-ны хурал даваа гараг хүртэл хойшлогдлоо. Зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна. 
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Байр сууриа нэгтгэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Тийм учраас элдэв юм ярихгүйгээр бид та бүхнийг тойроод яваа. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг бүгдээрээ мэдэж байгаа. Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Багш нар цалин хүрэхгүй байна гээд жагсаж байдаг. Ахмадууд бараг гурван сар ордны гадаа горооллоо. Тэтгэвэр хүрдэггүй. Эмч нар цалингаа авч чадахгүй байдалд хүрсэн. Эмнэлгүүдээр яваад асуувал эмч нарын цалинг хойшлуулчихсан. Эмнэлэг болгон өртэй болсон. Өрөө төлж чадахаа больсон. Эм нийлүүлдэг компаниуд өнөөдөр дампуурал руугаа явж байна. Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл гайхуулж байгаа хэрэг биш. Бидний нөхцөл байдал асар хүнд байгаа. Нэгдүгээрт, энэ хүндрэлийг давж гарах нь хамгийн чухал ажил байна гэж хувьдаа харж байгаа. Хоёрдугаарт, энэ хүндрэлийг шийдэхийн тулд дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсаа хөгжүүлэх Засгийн газрынхаа төлөвлөгөөг баталчихсан. Асар өндөр төлөвлөлтийг хийсэн. Ер нь хэр баргийн хүн хийж амжихгүй, хэр баргийн улс төрийн хүчин ард нь гарч чадахгүй ийм Засгийн газрын хөтөлбөрөө УИХ баталсан. Яагаад гэвэл бид 2024 оны сонгуульд орохдоо тийм хэмжээний амлалт ард түмэндээ өгсөн. МАН ч өгсөн, АН ч өгсөн. Бусад улс төрийн хүчнүүд амласан. Энэ амлалтыг бид энэ дөрвөн жилийн хугацаанд биелүүлэхэд учиртай. Үүнийг биелүүлэхийн тулд итгэл хүлээсэн хүмүүс Их хурал, Засгийн газрыг удирдмаар байгаа юм. Ард түмнийхээ итгэлийг авахаас гадна парламентынхаа итгэлийг дааж чадах хүмүүс энэ ажлыг хийх ёстой. Харамсалтай нь дөрвөн сарын өмнө 90 гаруй хувийн саналаар томилогдсон Ерөнхий сайд өнөөдөр үндсэн МАН-ын гишүүдийнхээ 50 хувийн дэмжлэгийг авч чадахгүй болчихсон. Жилийн өмнө 100 хувийн саналаар томилогдсон УИХ-ын дарга МАН-ын гишүүдийнхээ 50 хувийн саналаар унахдаа тулчихсан байна. Би өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд шийдэж чадаагүйд харамсаж байна. энэ хоёр хүн өнөөдөр өргөдлөө өгөөд, нэг дэх өдөр шинэ хүмүүсээ томилж байх ёстой. Харамсалтай нь яагаад ч юм ТББХ-ны дарга завсарлага аваад, завсарлага ч биш ээ. Өөрийнхөө эрхийг хэрэгжүүлээд өнөөдрийн асуудлыг хойшлуулчихлаа. Бид нэг дэх өдөр болох юм байна. Энэ хоёр хүн бидний, бидний гэдэг нь сөрөг хүчин. 32 гишүүнтэй АН-ын байтугай үндсэн гаргаж ирсэн, томилсон МАН-ын гишүүдийнхээ 50 хувийн дэмжлэгийг авч чадахаа больсон. Тийм учраас энэ хоёр хүн маш хурдан өргөдлөө өгөөд, ядаж өөрийнхөө сонгогдсон намынхаа дэмжлэгийг авч чадах хүн энэ албан тушаалууд дээр томилогдоосой. Ингэж байж монголын асуудлыг шийдэхийн төлөө бид явах юм байна гэсэн л байр суурьтай байгаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад