2025 оны аравдугаар сарын 13-17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тов, дараалал нь 2025 оны аравдугаар сарын 10-ны Баасан гарагийн үдээс өмнө /11:45 цагт/ батлагдсан.
Харин мөн өдрийн 14:00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирэх Даваа гараг /2025.10.13/-т үргэлжилж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх болсон тул Улсын Их Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна.