Төрийн байгуулалтын байнгын хорооны (ТББХ) хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргасан бөгөөд уг бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан байдаг.
Өнгөрсөн баасан гарагт ТББХ энэ асуудлыг хэлэлцэж байсан ч оройн 18.00 цагт хуралдааны цаг дууссан тул үргэлжлүүлэх боломжгүй болсон. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир “Ажлын цаг дууссан байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хуралдааныг ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулж байна” гэж мэдэгдсэн юм.
Ийнхүү өнөөдөр Ерөнхий сайдын хувь заяаг шийдэх хуралдаан дахин үргэлжилнэ.
Төрийн байгуулалтын байнгын хороонд дараах гишүүд харьяалагддаг:
Дарга:
-
Ц.Сандаг-Очир
Гишүүд:
О.Алтангэрэл, Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар багтдаг байна.