Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир байр сууриа илэрхийллээ.
Ирцийг бүрэн байлгах тал дээр гишүүдийг хүчээр авчралтай биш. Хуралдаа суух нь нэг талаас өөрийнх нь үүрэг, нөгөө талаас ажил нь. Ажлын албаныхан утасдаж хэлэхээс биш, албадан хүчээр ирүүлэхгүй нь ойлгомжтой. Ирц нь бүрдэхгүй байгаа нь шууд ойлгоход гишүүд асуудлыг гацааж бойкот хийж байна гэсэн үг. Баасан гарагийн хуралдаан эхлэхээс өмнө 30 минут завсарласныг та бүхэн мэдэж байгаа байх. Г.Занданшатар даргын хүсэлтээр УИХ-ын даргатай уулзах хүсэлт гаргасан учраас 30 минутаар завсарлуулсан. Ярих асуудлууд байна гэж ойлгосон. Хурал эхэлсэн, гэтэл хоёр намын бүлэг хуралдаагүй байгаа юм байна. Намын бүлгүүдээ хуралдуулж өгөөч гэсэн хүсэлтүүд ирсэн. Ерөнхий сайд, Засгийн газрын асуудлыг ярих гэж байхад намын бүлэг, удирдах зөвлөлүүд нь "улс төрийн шийдвэр гаргаагүй байхад шууд ингэж болохгүй байна" гэх асуудал яригдсан. Тиймээс энэ бололцоог нь олгох үүднээс улс төрийн намуудад энэ 2 өдөр асуудлаа ярилцана гэдэг үүднээс хурлыг хойшлуулсан. Нээх айхавтар болох, болохгүй асуудал биш шүү дээ. Хугацаа нь байгаа учраас, ямар хууль зөрчсөн биш.