Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо товлосон цагтаа хуралдаагүй. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр ТББХ яг цагтаа эхэлсэн. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир гишүүдээ 11:00-11:30 цаг хүртэл хүлээсэн. ТББХ нийт 32 гишүүнтэй. 32 гишүүнээс 28 гишүүн ирэх боломжтой гэж Ц.Сандаг-Очир дарга хэлсэн. Харамсалтай нь 28 гишүүнээс 4-5 гишүүн ирсэн. Шалтгаан нь тухайн цаг үед АН-ын бүлгийн хурал тараагүй давхацсан. Мөн гишүүд товлосон хуралдаа орж ирэхгүй байгаа учраас ТББХ-ны даргад хурлаа хаагаад, дараагийн хурлын товоо зарлах эрх нь байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудал орох нь тодорхой. Эцэслэгдэн шийдвэрлэгдэх нь тодорхой. Яагаад гэвэл энэ асуудал үндсэн хуулиар УИХ-д өгсөн үүрэг нь бий. Мөн УИХ-ын даргыг огцруулах асуудал УИХ-ын тамгын газарт ирээгүй. Ирэх ч ёсгүй. Энэ УИХ-ын даргыг огцруулах асуудал аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-д ирсэн. УИХ-ын даргын асуудал заавал ТББХ-оор орно. Огцруулах үндэслэл байна уу гэдгийг хэлэлцэнэ. ЕС-ыг огцруулах саналын хувьд нийт 128 гишүүний 4/1 нь санал гаргасан бол УИХ хэлэлцэж эхэлдэг. УИХ-ын даргыг огцруулах саналын хувьд нийт 128 гишүүний 50 хувь нь үндэслэл бүхий саналыг УИХ-д 64 буюу түүнээс дээш гишүүд өргөн мэдүүлбэл ТББХ, УИХ хэлэлцэх ёстой. ЕС-ыг хэлэлцэх асуудал дээр 10 хоногийн дотор эцэслэн шийдэгдэх ёстой. УИХ-ын даргыг огцруулах асуудалд хугацаа байдаггүй учир ТББХ-ны даргын дэргэдэх зөвлөлийн бүрэн эрх. ЕС-ыг огцруулах асуудалд аравдугаар сарын 7-ны өдөр нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн. Аравдугаар сарын 10-ы өдөр ТББХ хэлэлцээд эхэлсэн. Үргэлжилж байна. УИХ-ын даргыг огцруулах асуудал аравдугаар сарын 10-нд өргөн мэдүүлэгдсэн. Одоо ТББХ руу цохогдоод очсон. Нэг зүйлийг чухалчилж хэлэхэд ЕС-ын асуудал гүйцэтгэх засаглалын асуудал. УИХ шийдэх ёстой. УИХ-ын даргын асуудал 126 гишүүний парламентын дотоод асуудал. Хоёр өөр институтийн асуудал. Энийгээ яаж хэлэлцэх үү гэдгийг даргын зөвлөл шийдэх учиртай” хэмээлээ.
Б.БИЛГҮҮН