Dark Light
Улс төр | 2025-10-14

ӨВӨЛ ИРЛЭЭ, АЖЛАА ХИЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 11 цагаас Ерөнхий сайд Л.Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч хуралдаан ирцгүйгээр гацаанд орлоо. Дөнгөж дөрөв, тавхан гишүүн иржээ. АН, ХҮН, МАН-ын гишүүдийн олонх нь хуралд оролцсонгүй.

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир “Хүндэтгэх шалтгаантай хоёр гурван гишүүн бий. Бусад нь бүртгүүлээгүй, энэ бол шууд бойкот. Төрийн ажлыг гацааж байна” хэмээв. Өмнөх баасан гаригийн хурал ч мөн завсарласан. Намууд дотооддоо “улс төрийн шийдвэр” гаргаагүй гэх шалтгаанаар асуудлыг дахин хойшлуулжээ.

Гэтэл өвөл аль хэдийнэ айлчилж ирлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Зарим аймагт цас орж, зудны дохио өгч байна. Харин бид төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээ ч хийж чадахгүй явна. Өдийд гуравдугаар хэлэлцүүлэгт орсон байх ёстой үе” гэж анхаарууллаа.

Өвөлд бэлтгэх, төсөв батлах, орон нутагт ажиллах гээд энэ бүхэн хүлээгдэж байна. Харин төрийн ордонд хүлээлт, улс төрийн тоглолт л үргэлжилж байна.

Айл бүр өвөлдөө бэлдэж, малчин хүн хашаа, тэжээлээ базааж сууна. Харин төрийнхэн намын дотоод асуудал яриад хуралд орж ирэхгүй сууна.

Өвөл ирлээ. Ард түмэн бэлтгэж байна. Харин төрөө, та ч бас ажлаа хий.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19