Ардчилсан намын зүгээс гишүүд дэмжигчид, олон нийтийн дуу хоолой, байр суурийг сонсох, ардчилагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй харилцах төв”-ийг энэ сарын 1-ний өдөр нээсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус төвөөр дамжуулж нийт 56 дуудлага бүхий санал хүсэлт аваад байна.
Намын гишүүдээс уг төвийн үйл ажиллагааны талаар судалгааг авахад “Улс төрийн намууд дундаас анх удаа гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсох шинэ соёл бүхий "Гишүүд дэмжигчидтэй харилцах төв”-ийг бий болгосон” хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлээд цаашид авч хэрэгжүүлэх, сайжруулах санал хүсэлтийг мөн ирүүлжээ.
