Dark Light
Улс төр | 2025-10-14

Я.СОДБААТАР: ТӨРИЙН АЖИЛД ТОХИРОЛЦОО ГЭЖ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Төрийн ажилд янз бүрээр яригдаж байгаа асуудлуудад тохиролцоо гэж байхгүй. Намын эв нэгдлийг хангах үүднээс хоорондоо уулзаж ярилцах, нөхцөл байдлыг дүгнэх зэрэг шаардлага бий. Ийм л зүйл болсон. Намын удирдлага Ерөнхий сайдын асуудлаар буюу Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар хуралдаж болдоггүй. Намын дүрэмдээ. Яагаад гэвэл намын дүрэмдээ Намын бага хурал буюу төлөөллийн төв байгууллага гэж байдаг. Төлөөллийн төв байгууллага Ерөнхий сайдыг томилж сонгодог. Төлөөллийн төв байгууллагаасаа удирдах зөвлөл байгуулагддаг. Бага хурлаасаа. Бага хурлаасаа Ерөнхий нарийн бичиг сонгогддог. Тэгэхээр өөрсдийг нь сонгодог буюу төлөөллийн төв байгууллага нь доод шатны удирдах зөвлөл төв байгууллагынхаа шийдвэрийг зөв, буруу гэж ямар нэгэн дүгнэлт хийж болдоггүй. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулж байх үед намын Удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Ийм учраас Удирдах зөвлөл Ерөнхий сайдын асуудлаар хуралдахгүй. Тэгвэл намын дүрмийн зөрчил болно. Хоёрдугаарт, УИХ-ын бүлэг Удирдах зөвлөлөөс чиг авч хуралддаг заалт байхгүй. Энэ бол УИХ-ын тухай хуулийн 20 хэддүгээр зүйлд заасан заалттай. Намын бүлэг, намын төлөөллийн төв байгууллага их хурал, төлөөллийн төв байгууллага бага хурал, Удирдах зөвлөлөөс хараат бусаар ажиллахыг тодорхой зааж өгсөн. Намын ажил намын ажлаараа, төрийн ажил төрийн ажлаараа явах ёстой. Намын бүлэг дээр хуралдаж УИХ-аар хэлэлцэж байгаа улс орны чухал асуудлуудаар тодорхой шийдвэр гаргах нь бүлгийн үүрэг. Намын их хурал, парламентын түвшинд ч энэ асуудлыг ингэж хуульчилж өгсөн. Үүнийхээ дагуу явна. МАН-ын удирдах зөвлөл тодорхой асуудлуудаар, цаг үеийн асуудлуудаар хуралдана. Хуралдахаар дотроо ярилцаж байна. 
-Нам дотроо хагаралтай байна гэсэн зүйл яригдаж байна?
-МАН-ын 300 мянга гаруй гишүүд хагаралдсан зүйл байхгүй. Манай намын гишүүд ээлжит 31 дүгээр их хурлын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийгдээд аймаг орон нутагт сонгох журам, тодорхой зүйлүүдээ өгөөд намын ажил хэвийн явж байгаа. Парламент дээр байгаа бүлгийн 68 гишүүдийн хувьд УИХ-ын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах асуудалд тодорхой санал зөрөлдөж байгаа зүйлүүд байна. энэ асуудлуудыг намын нийтлэг эрх ашгийн төлөө, улс орны эрх ашгийн төлөө уулзаж, ярилцаж, ойлголцох ёстой тэр цэг бол намын бүлгийн хуралдаан байх болно. 
-Б.Энхбаяр гишүүнийг МАН-ын удирдах зөвлөлөөс хөөх шийдвэр гарсан. Энэ шийдвэр албажсан уу?
-Энэ шийдвэрийг эргэж харахыг УИХ-ын зарим гишүүд, МАН-ын зарим гишүүд хяналтын ерөнхий хороонд хүсэлт тавьсан. Хяналтын ерөнхий хорооны өмнөөс би хариулах боломжгүй. Яагаад гэхээр Хяналтын ерөнхий хороо МАН-ын их хурлаас байгуулагддаг байгууллага. Тэгэхээр бид намын ажил хийсэн ч, төрийн ажил хийсэн ч ном журмаар нь, дүрэм хуулиар нь явж байх ёстой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19