Dark Light
Улс төр | 2025-10-14

МАН-ЫН 36 ГИШҮҮН ХУРАЛДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурал улс төрийн анхаарлын төвд байна. Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ маргааш /2025.10.15/ 12:00 цагт хуралдаан товлосон гэж мэдэгдсэн ч бүлгийн гишүүдийн зүгээс улс төрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай хуралдах шаардлагыг тавьжээ.

Ингээд МАН-ын 39 гишүүн бүлгээ хуралдуулах шаардлага хүргүүлсний дагуу яг одоо 36 гишүүнтэйгээр бүлгийн хурал үргэлжилж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байгаа бөгөөд Засгийн газрын үйл ажиллагаа болон бүлгийн дотоод асуудлын талаар хэлэлцэж магадгүй байна.

Бүлгийн хуралдааныг дэд дарга удирдаж байгаа бөгөөд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцоогүй аж. Харин бүлгийн дэгийн дагуу дэд дарга нь хуралдаан зарлаж, удирдах боломжтой байдаг байна.

Тус хуралдаанд дараах 36 гишүүн оролцож байна:

Т.Аубакир, М.Бадамсүрэн, Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Д.Бум-Очир, С.Бямбацогт, Ж.Галбадрах, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Х.Жангабыл, Б.Заяабал, Зулпхар, С.Лүндэг, Т.Мөнхсайхан, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Л.Соронзонболд, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа, Н.Учрал, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин, Б.Энхбаяр болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (цахимаар оролцож байна).

Улс төрийн нөхцөл байдал халж буй энэ үед МАН-ын бүлгийн өнөөдрийн хурал нь Засгийн газрын ирээдүйд чухал нөлөө үзүүлэх магадлалтай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19