Dark Light
Улс төр | 2025-10-15

Ж.БАТ-ЭРДЭНЭ: БИ БҮЛГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛТАЙ ЗУУРАЛДААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. 
У.Отгонбаяр гишүүн хэдэн гишүүнийг зохион байгуулаад хуралдсан. Түүний өмнө надаас хуралдах тухай асуусан. Би өнөөдрийн 12:00 цагт дүрмийнхээ дагуу зарласан албан ёсны хурлыг хийнэ гэсэн зүйл хэлсэн. Гэтэл хуралдаанаа зохион байгуулсан. Энэ бол хууль бус хуралдаан. Дүрэмд заасны дагуу нийт гишүүдийн олонх нь хэрвээ хуралдааныг хуралдъя гэж хэлсэн бол хүсэлт гаргаж болно. Гэхдээ хуралдааныг бүлгийн дарга товлож, бүлгийн дарга зохион байгуулдаг. Урьд нь тэхдээ тэргүй зарласан байсан хуралдааныг урьдчилаад өөрсдөө зарласан байна лээ. Өөрөөр хэлбэл дүрмийн бус хуралдааныг зохион байгуулсан гэж үзэж байгаа. Хуралдаан өөрөө хүчин төгөлдөр бус болохоор хуралдаанаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус. Хэрвээ Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй холбоотойгоор, бүлгийн дарга ажил хийж чадахгүй байна гэдэг байдлаар ямар нэгэн байдлаар авъя гэж байгаа бол хамаагүй. Дараагийн хурлаараа хуралдаад надаас ав. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хуралдаан дээр авах бололцоо байсан. Би бүлгийн даргатай зууралдах нь бүү хэл хэн нэгэн хүний хүсээд байгаа ноён нуруугаа хугалан, нэг хэсэг нөхдөө хаян, нөгөө тийшээ сайдын төлөө явдаг хүн би биш ээ. Тэр бүү хэл Тээврийн сайд байхдаа гарын үсгээ зураад л явж байсан хүн шүү дээ. Тиймээс бүлгийн даргатай холбоотой асуудал ерөөсөө асуудал биш. Болохгүй байгаа бол хуралдаанаараа шийдээд явах асуудал. 
-Аравдугаар сарын 9-нөөс хойш бүлгийг хуралдуулъя гэдэг хүсэлт удаа дараа тавихад огт хүлээж өгөөгүй. Дээрээс нь олонхын бүлгийн хооронд үүссэн зөрчилдөөнийг эвлэрүүлэхийн оронд аль нэг талд хэт гарсан учраас бүлгийн даргын ажлаас нь чөлөөлсөн гэх тайлбар өгсөн. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
-Урьд нь МАН 32:34 гэсэн хоёр бүлэг болж хуваагдаж байсан. Энэ бол түүх. Долоон жилийн өмнө байх аа болсон шүү дээ. Үүнд би өөрөө биеэрээ байсан хүн. Парламент улс төрийн намаас бүрдэж байгаа. Улс төрийн намууд парламентад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бололцоог хэр өөрсдөө нягт байж, хэр зөв бодлогыг баримталж, энэ бүлэг зөв ажилласнаар улс төрийн шийдвэрүүд зөв гарч байдаг. Тийм болохоор бүлэг дандаа нягт байх ёстой. Бидний 32:34-өөр хуваагдсан нөхцөл байдал нэлээд том асуудалд оруулж байсан шүү дээ. Миний баримталдаг бодлого, би бүлгийн даргаас гадна Булган аймгийн МАН-ын бүлгийн даргыг ч хийж байлаа. Нэлээд олон жил хийсэн. Ер нь намын дарга болоод менежерүүд ерөөсөө хагарлаас урьдчилан сэргийлж байх ёстой. Нэг кнопдоод л, эсвэл нэг гарын үсэг зураад шийдэхийн бол хоёр тийшээ хагарсан нүүр хэзээ буцаад нүүр нүүрээ эвтэйхэн сайхан хардаггүй. Тэр чигээрээ явчихдаг. Тийм болохоор үүнээс дандаа урьдчилан сэргийлж байх ёстой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19