Dark Light
Улс төр | 2025-10-15

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ДЭЭД ТАНХИМЫН ДАРГА БАРААЛХАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд  тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг бараалхав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж, тус улсын хөгжил дэвшил, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд, Энэтхэгийн төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.
Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй төрийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйгаа тэмдэглэлээ.
Айлчлал “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг онцоллоо.
Тэрбээр парламент, Байнгын хороод, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,  хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулах, хоёр улсын ирээдүйн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга К.П.Радхакришнанг есдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулан, тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон байна.
Энэтхэг Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент нь хоёр танхимтай, 788 гишүүнтэй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19