Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.10.16/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 54 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор өргөн мэдүүлбэл Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан.
Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд үргэлжлүүлэн саналаа хэллээ.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 86.4 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй.