Өнөөдрийн /2025.10.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга байр сууриа илэрхийллээ
Тэрбээр, Нэг л зүйлийг тод томруун хэлмээр байна. Үндсэн хоолоо олж идэж байгаа уул уурхайн салбараар попрохоо болих хэрэгтэй. Нэг шанага хөрс ч хөдлөөгүй байгаа “Бор тээг”-ийн уурхайгаар хэсгээр яасан ч их попордог юм. Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах үндсэн албан бичгийг харахад биржтэй холбоотой ямар ч хуулийн заалт байхгүй байна. Гэтэл тэрийг яасан сөргөөр тайлбарладаг юм бэ? Уул уурхайн попролоо зогсоохгүй бол энэ их эмзэг салбар сөхрөх эрсдэлтэй. 1990 онд Монгол Улсын эдийн засгийн 50-аас дээш хувь нь уул уурхайгаас хамааралтай байсан. Намайг дунд сургуульд байхад л эдийн засгаа солонгоруулъя гэж ярьдаг байсан улстөрчид өнөөдөр энд сууж байна. Гэтэл одоо энэ хамаарал 90 гаруй хувьтай болчихсон байна. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүний эрх хангагдсан, эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах боломж байхгүй байна гэж харж байна” хэмээв.
Улс төрийн дотоод асуудлын талаар Б.Уянга хэлэхдээ “Манай намын даргын сунгаатай холбоотой Ерөнхий сайдын үйлдлүүд ерөөсөө таалагдахаа больсон. Даргынхаа сандал суудлын асуудлаар гэмгүй олон залуусыг барьж хорьж байгааг огт дэмжихгүй. Цаашдаа ганц хоолоо олж идэж байгаа энэ салбар руу битгий чичилж, бусдын мэдэх эрхэнд бүдүүлгээр бүү хандаач” гэж мэдэгдлээ.
Б.БИЛГҮҮН