Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Ангорскийн үйлдвэр аравдугаар сарын 15-нд засвар нь дууссан. Хоногт нийлүүлэх хэмжээндээ хангалттай хүрсэн. Манай улсын хоногийн бензиний хэрэгцээ 2000 тн байдаг. Одоо бол нийлүүлэлтүүд 2000 тонноос илүү байна. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Импорт нэмэгдсэн. Ер нь ШТС-ууд хагас, бүтэнсайнд оочирлуулах гээд байдаг тал бий. Яагаад гэвэл ихэнх агуулахууд амралтын өдрүүдээр амардаг. Тиймээс хангалтууд түр тасалддаг асуудлууд бий. Одоогийн байдлаар Толгойд өртөөнд 65 вагон байж байна. Энэ нь 3600 тн орчим шатахуун гэсэн үг. Хагас бүтэнсайны тасалдал цаг зуурын л асуудал. Улаанбаатарт үдээс хойшдоо асуудалгүй болчихно. Хоёрдугаарт, орон нутгийн асуудал. Зүүн аймгууд буюу Эрээнцаваар нийлүүлэлт хийгдээд эхэлсэн. Хамгийн түвэгшээлтэй хэсэг баруун аймгууд байсан. Гол нийлүүлдэг хоёр компани байдаг. Газфром, Роснефтиэс авдаг. Газфромоос дамжуулж авдаг худалдааны салбаруудаас баруун аймгууд авдаг. Худалдааны салбаруудад бага хэмжээтэй нийлүүлдэг учир баруун аймгуудад нийлүүлэхгүй гэдэг мэдээллийг өгөөд хоёр сар нийлүүлсэнгүй. Арваннэгдүгээр сараас нийлүүлж эхэлнэ гэсэн. Баруун аймгуудаа төвөөс хангаж байна. Урт хугацааны шийдвэр хэрэгтэй байгаа. Зоригтой шийдвэр гаргаад илэрхийлэхээс өөр гарцгүй байна. Юу гэхээр савтай болох ёстой. Ядаж МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан 3-6 сарын шатахууны нөөцөө хадгалдаг савтай болъё гэдэг зорилгоо биелүүлэх ёстой. Үүнийг бүтнээр нь хийхэд 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэр хэрэгтэй байгаа. Эхний ээлжид бид нэг сарын хэрэгцээгээ хангах хэмжээний эх үүсвэрээ хадгалж чаддаг савыг барих хөнгөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүддээ өгч шуурхай бариулъя гэж зорьж байна. Улсын төсөвт тавигдаад явахад ажлын хэсгүүдэд энэ асуудлуудыг тавиад ЕС-ын зүгээс дэмжиж байгаа. Байнгын хорооныхонтой ярилцсан. Энэ асуудал шийдэгдэх байх. Ингээд шийдэгдчихвэл савыг нэг жилээс жил хагасын дотор барьчих юм байна лээ. Уг нь барих нь их хурдан юм байна лээ. Мөнгөний эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй гучаад жил явчихсан асуудал юм байна. Нөгөө талдаа манай хэрэглээ жилдээ 20 хувь өсдөг.