Dark Light
Улс төр | 2025-10-20

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ХОЁР БҮЛГИЙН ДАРГА БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Өчигдөр намын дарга, ЕНБД нар хоорондоо уулзаж ярилцсан. Энэ уулзалтаар удирдах зөвлөл болон бүлгийн хуралдааныг түр хойшлуулъя. Асуудлуудаа ярилцаж тодорхой хэмжээнд дүгнэлт гаргая гэж ярьсан. Тиймээс өнөөдрийн хуралдааныг зарлаагүй. 
-Хоёр бүлгийн дарга сая зэрэгцэж суугаа харагдсан?
-Хоёр бүлгийн дарга байхгүй. Нэг л бүлгийн дарга бий. УИХ-д байгаа МАН-ын бүлэг нэг бүлгийн даргатай. Манай бүлгийнхэн хуралдсан асуудал бий. Энэ албажаагүй асуудал. Албажаагүй болохоор өнөөдөр гэхэд нэг л бүлгийн дарга байгаа. Өнөөдөр бүлгийнхээ нэлээд олон гишүүнтэй би орж уулзсан. Нөхцөл байдлын талаар ярилцсан ерөнхий асуудлуудаа ярьж, цаашдаа яаж ажиллах вэ гэдгээ ярилцсан. Түүнээс хоёр бүлэг болж хуваагдаад байгаа асуудал байхгүй. 
-Ерөнхийлөгчийн хоригийн тухай ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн хориг хугацаатай. Тиймээс дараа долоо хоногоос даргын зөвлөл хуралдаж, тов дараалалд оруулна. Цаг хугацаандаа ерөнхийлөгчийн хоригийн талаар авч хэлэлцэнэ. 
-Намыг одоо хэн даргалж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар тамга тэмдгээ авсан хүн нь Д.Амарбаясгалан гэдэг хүн байгаа. Тэр утгаараа бага хурлын шийдвэрээр намын даргынхаа ажлыг өнөөдөртөө хийж байгаа. ЕНБД Я.Содбаатар гэдэг хүн байна. Энэ хоёр хүн нөхцөл байдлыг хараад зүгээр суугаагүй байх.   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23