Dark Light
Улс төр | 2025-10-20

П.САЙНЗОРИГ: ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БИШ ҮНДСЭН ХУУЛЬ БАЙХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Дэгийн хууль зөрчлөө гээн байна лээ. Энэ асуудлуудыг УИХ нэг талдаа гаргаад авлаа гэж тооцоход Г.Занданшатар үлдэж байх шиг байна. Д.Амарбаясгалан даргын асуудал мөн хэвээрээ үлдэх ёстой. Д.Амарбаясгалан даргын асуудал яг эргэж буцсан. Ямар ч хүчин төгөлдөр ирцгүйгээр шийдэж ирсэн юм бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн асуудалд мөн хориг тавигдаж ирэх ёстой. Мөн 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад гуравдугаар хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн. Тэр шийдвэр мөн хүчин төгөлдөр бус болж байгаа. Энэ долоо хоногийн бүх байнгын хороод хуралдаж чадахгүй. Ерөнхийлөгчийн хоригийг авч, нэг талдаа шийдвэрлээд энэ асуудлууд явахгүй бол дараа нь энэ асуудлууд дээр асуудал үүснэ. 
-Цэц гурав дахь өдөр энэ асуудлаар хуралдана гэсэн?
-Цэц хараат бусаар ажиллах ёстой. Төвийг сахих ёстой. Гэтэл Цэцийн маргаан үүсгэсэн О.Энхсайхан гэж цэцийн гишүүний санал дээр аравдугаар сарын 16-ны өдөр УИХ нь ҮХ зөрчсөн эсэх асуудлаар хянан шийдвэрлэхээр маргааны бэлтгэл ажил хангаж байна гэх мэдээ ирсэн байна лээ. Нэгдүгээрт, шийдвэр гараагүй байхад цэцийн маргаан үүсээд явж. Хоёрдугаарт, энэ асуудалд ажлын гуравхан хоногийн дараа эцсийн шийдвэрээр шийдвэрлэгдэнэ гэсэн байна лээ. Гэтэл ҮХ-ийн 66 дугаар зүйлд байгаа ҮХ-д нийцээгүй хууль УИХ-ын тогтоолд нийцэж байгаа эсэх асуудалд дүгнэлт гаргаж УИХ-д оруулна. 66.3 дахь хэсэгт энэ дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бол их суудлаараа цэц эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр өнөөдөр ямар зорилгоор дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэх ёстой асуудлыг шууд их суудал руу оруулж, УИХ ҮХ-ийг зөрчиж байгаа юм бэ. Цэцийн дээр хөх тэнгэр байхгүй. Цэцийн дээр ҮХ л байдаг. ҮХ-иар шийдвэр гаргах ёстой цэц өөрөө ҮХ-иа зөрчиж байгаа нь туйлын харамсалтай. 17-нд гарсан шийдвэрийг 16-нд түрүүлээд гаргалаа. Дээрээс нь дунд суудлын хуралдааныг алгасаад их суудлын хуралдаан гээд ҮХ-ийн 66.3 дахь хэсгийг зөрчлөө. Дээрээс нь Мөнхсайхан гэж хүн ашиг сонирхлын зөрчилтэйгөө илэрхийлээд татгалзах ёстой. Энэ хүн 2019 онд ҮХ-ийн өөрчлөлтөөр яг үүн дээр тайлбар мэдүүлэг өгөөд, энэ номуудыг өөрөө бичиж байсан хүн шүү дээ. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатартай ажиллаж байсан гэрээ баримтууд нь байдаг гэсэн. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй зүйлүүд илтэд явж байна. Үнэхээр асуудал байна гэж үзвэл Ерөнхийлөгч хориг тавьж болно. Эсвэл цэцээр шийдүүлж болно. Эдгээр нь дандаа хуулийн хүрээнд явах ёстой. Хориг тавьсан үндэслэлээ Ерөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газрын дарга л үндэслэлээ тайлбарладаг шүү дээ. Гэтэл өнөөдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга буюу төрийн тусгай алба хаагч тайлбар хийгээд зогсож байна. Энэ болох юм уу? 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19