Dark Light
Улс төр | 2025-10-23

ТӨСВИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр Төрийн ордонд болох хуралдаанууд (2025.10.23, Пүрэв гараг)

Өнөөдөр Улсын Их Хурал болон түүний дэд, байнгын хороодын хэд хэдэн хуралдаан Төрийн ордонд болно. Хуралдааны гол сэдэв нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байх юм.

Өргөдлийн байнгын хороо 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хороо 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, УИХ-ын өмнөх шийдвэрүүдийн биелэлтийн тайлан болон 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 13.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 15.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах, мөн ажлын хэсгийн удирдамж батлах тухай асуудлууд багтаж байна.

Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 16.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон дагалдах сангуудын төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19