Dark Light
Улс төр | 2025-10-23

БОХХААБХ: 15.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр \2025.10.23\ -ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай, Ажлын хэсгийн удирдамж батлах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.  
Хуралдааны эхэнд ХХААХҮ-ийн сайд мэдээлэл хүргэсэн. Монголчууд дунджаар 430 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг. ҮАБЗ дүгнэлт гарган зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьж улирлын чанартай урамшууллуудыг төрөөс олгодог болжээ. Ирэх онд 13.9 тэрбум төгрөгийн сүүний урамшууллыг 37 сүүний үйлдвэрт, 15.9 тэрбум төгрөгийг улаан буудайн урамшуулалд, 11 тэрбум төгрөгийг хүнсний ногооны урамшуулалд олгохоор тусгасан байна. 
Мөн 188 мянган тонн буудайн, 10 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд ирэх жилийн ургац хураалтыг амжилттай биелүүлнэ гэж салбарын сайд мэдэгдлээ. 
Байнгын хорооны гишүүд сүү, ноосны урамшуулал, арьс шир, “Цагаан алт” аяны төсөв, ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцад тусгагдсан төсвөөс болон Эдийн засгийн хөгжлийн сайдын багцад тусгагдсан 856.3 тэрбум төгрөгийн төсвийг хасуулж говийн бүсийг усжуулах төслийг санхүүжүүлэх, Онги цагаан бургастайн төслийн ТЭЗҮ хийхэд зориулж 9 тэрбум төгрөг тусгуулах зэрэг зарчмын зөрүүтэй 11 санал хурааж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд  шилжүүлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19