Dark Light
Улс төр | 2025-10-26

УИХ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЮУ ХЭЛЭЛЦЭХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов гарлаа

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2025 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хурлаар намрын ээлжит чуулганы энэ долоо хоногийн (2025 оны аравдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд) хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталлаа.

Даваа гараг /2025.10.27/

Энэ өдөр Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдаанаар эхэлнэ.

  • Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

  • Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдана.

Мөн өдөр УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох асуудлыг хэлэлцэнэ.
Үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулна.

Мягмар гараг /2025.10.28/

Өглөө “Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг хуралдана.
Үдээс хойш Тусгай хяналтын дэд хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар холбогдох сайд нарын мэдээллийг сонсоно.

Лхагва гараг /2025.10.29/

Энэ өдөр Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод, мөн хянан шалгах түр хороо хуралдана.
Төсвийн байнгын хороо 2026 оны улсын төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх бэлтгэлийг үргэлжлүүлж, “Оюу Толгой” компанийн удирдлагуудын мэдээллийг сонсох хуралдаан болно.

Пүрэв гараг /2025.10.30/

Төсвийн байнгын хороо болон дэд хороодын хуралдаанууд үргэлжилнэ. Чуулганы нэгдсэн хуралдаанд “Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай” болон “Газрын тосны тухай хуулийн өөрчлөлт”-тэй холбоотой төслүүд хэлэлцэгдэнэ.

Баасан гараг /2025.10.31/

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027–2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн Улсын Их Хурлын “Асуулгын цаг” болно.

Дэлгэрэнгүйг: https://www.parliament.mn/nn/75978/?fbclid=IwY2xjawNq3ClleHRuA2FlbQIxMABicmlkETF1bUFjMDhPWU9SUVk1ZDVrAR5C1s-1BPlgbbAdjvKZc0Se_9ReOZfYY9En5KUu8YzX1ylRly_kpvvLZr6qnA_aem_kdkdXAY-J01lsCbE6D8qsA


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19