Dark Light
Улс төр | 2025-10-28

“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ?” МЭТГЭЛЦЭЭН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гарагийг 14:00 цагт болдог. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг буюу парламентын мэтгэлцээн 10 дугаар сарын 31-ний өдөр болно.

“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ” сэдвээр сөрөг хүчин буюу УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан,Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ.

Монголын төр засаг хариуцлагатай, ил тод байхын эхлэл Ерөнхий сайд нь хүссэн сэдвээрээ мэдээлэл өгдөг биш гишүүдийнхээ, сөрөг хүчнийхээ, ард иргэдийнхээ асуултад хариулдаг болох юм. 


Эх сурвалж | УИХ дахь Ардчилсан Намын Бүлэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30