УИХ дахь Ардчилсан намын бүлэг багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага болон ажил хаялттай холбоотой асуудал, ЭМД сангийн санхүүжилт, иргэдэд ирж буй санхүүгийн ачааллын талаар мэдээлэл сонсоно.
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит \2025.11.03\ хурлаараа дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, чанар, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, иргэдийн үүрч байгаа санхүүгийн ачаалалтай холбоотой асуудлаар мэдээлэл сонсох
Танилцуулга мэдээлэл: Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд
Д.Очирбат Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын гишүүдийн санаачилсан “Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд хийсэн шинжилгээ;
Танилцуулга мэдээлэл: Д.Амарбаясгалан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх
3. Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага болон ажил хаялттай холбоотой асуудлуудаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бэлтгэсэн мэдээлэл сонсох;
Танилцуулга мэдээлэл: З.Цогтгэрэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга
4. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулах;
- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль
- Төрийн албаны тухай хууль
- Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
АДМИН







Улс төр








