Dark Light
Улс төр | 2025-11-05

УИХ-ЫН ДЭД ДАРГЫГ ЧӨЛӨӨЛЖ, ТОМИЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ.

Ингэснээр уг тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн тул түүнийг дэд даргын албан тушаалаас чөлөөлөхөөр болсон юм.

Харин өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тохирсон талаар мэдээлсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийн дагуу өнөөдөр 14:00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, шинэ хүнийг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31