УИХ дахь МАН бүлгийн өнөөдөр /2025.11.10/-ийн ээлжит хуралдаанаар;
“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай” хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонсож байна. Энэхүү мэдээлэлд, Төсвийн байнгын хороонд чиглэл өгсөн зургаан асуудал багтаж байна. Үүнд:
- Шинжлэх ухаан технологийн сангийн зардлыг хувьчилж бууруулах салбарт хамруулахгүй байх, холбогдох тооцоолол хийх
- Засгийн газрын нөөц сангийн зардлыг 12,705.1 сая төгрөгөөр бууруулах, үүнтэй холбогдуулан хөрөнгийн зардлыг мөн дүнгээр нэмэгдүүлэх;
- Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ (бүсүүдэд) гэсэн төсөл, арга хэмжээг тус бүрээр задлах (хавсралтаар)
- Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой 179,956,4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний давхардсан, нэр, байршил өөрчлөх зэргээр техникийн засвар хийх;
- Төсвийн байнгын хорооны дэмжигдсэн саналын төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналын 2.15 дахь саналд тусгагдсан "Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж /Улаанбаатар Баянзүрх дүүрэг/ гэсэн төслөөс буулгаж зохицуулалт хийх саналын нэрийг “ Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ /Улсын хэмжээнд/ гэж өөрчлөх;
- Төсвийн байнгын хорооны оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан даргалагч солигдсоноос хойшхи саналуудаар санал хураалт явуулна гэсэн зургаан асуудлаар Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж байна.
МАН бүлгээр хэлэлцэх дараагийн асуудал нь;
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл юм.
АДМИН








Улс төр








