УИХ-ын гишүүн Ө.Шижирээс тодрууллаа.
-АН сөрөг хүчиндээ лаазаар удирдуулдаг болсон гэх яриа яваад байна. Үүнд тайлбар өгөөч?
-Эд ямар бид ингэсэн гээд үнэнээ хэлэх биш. Бодитоор ийм зүйл болсон шүү дээ. 2016 оноос хойш МАН эрх барьсан. 2016 оноос эрх аваад, сүүлийн 10 жилд 200 их наяд төгрөг захиран зарцуулсан. 200 их наяд шүү. 2026 оны төсвийг оролцуулах юм бол. Бүр тодорхой яривал 197.1 их наяд төгрөг МАН захиран зарцуулсан. Сүүлийн арван жилд ингэж зарцуулсан байж өнөөдөр гоншигнох эрх МАН-д байхгүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн хуульд заагдсан бүрэн эрхийнхээ дагуу төсөвт санал өгөх эрхтэй. Түүний дагуу л манай намын гишүүд саналаа өгсөн байна лээ. Түүнийг авлаа гээд төсөв данхайгаад байгаа ч юм байхгүй. Яагаад гэвэл зарим зардлыг буцаад хассан байна лээ. Яг үнэнийг хэлэхэд сүүлийн 10 жилд 200 их наяд төгрөг захиран зарцуулчхаад МАН өнөөдөр төсөв дээр ямар нэгэн шүүмжлэл, ямар нэгэн зүйл гоншигнох шаардлага ерөөсөө байхгүй. Тэр алдаагаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Зөвхөн сүүлийн гурван жил буюу 2023, 2024, 2025 онд 100 их наяд төгрөг захиран зарцуулсан. Үүнд төрийн өмчит компанийн мөнгө ороогүй. Төр өөрөө 120 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Энэ хөрөнгийнх нь мэдээлэл байхгүй. Өөрсдөө дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг байж АН-ын гурван гишүүн санал гаргасны төлөө ямар, ямар төсөвчин гэнэ үү. Өөрсдөөсөө алдаагаа хайх хэрэгтэй шүү дээ. 200 их наяд төгрөг захиран зарцуулсан хүмүүс шүү дээ.
С.ОТГОНБАЯР







Улс төр








