Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Уярал: Өнөөдрийн ЗГ-ын хурлаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль, түүнийг дагасан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа. МУ-ын ЕС Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо баялаг бүтээгчдийг дэмжих хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ зарласан. 100 хоногийн хугацаанд баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төслүүд дээр ажиллалаа. Ирэх оны төсвийг өргөн мэдүүлэхдээ нэрлэсэн дотоодын бүтээгдэхүүн, тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6 хувь хүртэл бууруулсан. Ингэснээр бизнесийн орлого сайжирна гэж үзэж байна. Цаашдаа Монгол Улсад хэрэгжүүлж буй хуулиудыг Ai дээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөнд хэрхэн халдаж байгаа вэ, хэрхэн зөрчилдөж байгаа вэ гэдгийг уншуулж чаддаг боллоо. Энэ хүрээнд шууд зөрчилдөж байгаа 110 заалтыг өөрчилнө.
Хуулийг буцааж хэрэглэхгүй гэдэг заалтыг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар батлгаажуулж өгч байна. Мөн хуулиас давсан дүрэм журам тогтоохыг Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар хориглож байгаа. Хэрвээ төр бизнесийн үйл ажиллагааг зохицуулах ямар нэгэ шийдвэр гаргах бол, хязгаарласан хориглосон хууль батлах гэж байгаа бол хамгийн багадаа 90 хоногоос нэг жилийн хугацаанд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бүлгүүдээс санал авч, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж зохион байгуулна гэдгийг энэ хуулиар зохион байгуулж байна.
АДМИН








Улс төр








