Dark Light
Улс төр | 2025-11-13

ЧУУЛГАН: ИРЭХ ТАВАН ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр 10:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Тус төслийг Засгийн газар 2025 оны аравдугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн байна.

Засгийн газраас боловсруулсан энэхүү баримт бичиг нь “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн найман бодлогын чиглэлээс бүрдэнэ.

Эдгээр чиглэлд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлжээ. Үндэсний 10 үр дүнгийн зорилтууд нь дараах байдлаар тусгагдсан байна.

  1. Хүний хөгжил: Боловсрол, эрүүл мэндийн салбарт чанартай, хүртээмжтэй үйлчилгээг тэгш хүргэж, хүний хөгжлийн индексийг 0.813 оноонд хүргэх.

  2. Хөдөлмөр, нийгмийн бодлого: Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдааг сайжруулж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх.

  3. Үндэсний үнэт зүйл: Иргэдийн оролцоо, соёлын дархлааг бэхжүүлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх.

  4. Нийгмийн сайн сайхан байдал: Эрүүл, аюулгүй орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөх.

  5. Эдийн засаг: Боловсруулах салбарын бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш тогтвортой хадгалах.

  6. Байгаль орчин: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, бохирдлыг бууруулж, байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэх.

  7. Засаглал: Авлигыг бууруулж, шүүхэд итгэх итгэл, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод, хариуцлагатай төрийг төлөвшүүлэх.

  8. Бүсийн хөгжил: Орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх.

  9. Өрсөлдөх чадвар: Бизнесийн орчныг сайжруулж, төрийн оролцоог бууруулан Монгол Улсыг өрсөлдөх чадварын индексээр дэлхийн эхний 50 орны нэг болгох.

  10. Шинжлэх ухаан, инновац: Судалгаа, технологийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэх.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23