Dark Light
Улс төр | 2025-11-14

Б.ЖАВХЛАН: САЙН ТӨСӨВ БАТЛАГДЛАА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Засгийн газрын гишүүд 2026 оны Төсвийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: 2026 оны төсөв хугацаандаа амжилттай батлагдлаа. Өнөөдөр 2025 оны есдүгээр сарын 1-нд өргөн барьсан 2026 оны Төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа. 2026 оны төсвийн гол онцлох зүйл нь 2020, 2021 оны ковидын маш хүнд үед манай хоёр гол салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарын цалингийн нэмэлт хангалттай хийгдэж чадаагүй. Түүний өмнө инфляц маш хүчтэй тэлж байсан. өөрөөр хэлбэл төсвөөр дамжиж ард иргэдийн гар дээр очдог эдийн засгийн гаралт татарсан. Үүнийг 2023, 2024 онд төсвийн бодлогоор нөхөж хийж байсан. үүнтэй холбоотой төсвийн тэлэлт явагдсан. 2026 оны төсөвт тэлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, хувийн хэвшлийн баялаг бүтээгч салбараа дэмжих төсөв болсноороо онцлогтой. Дээрээс нь 188 мянган иргэдээс санал асуулт авч, тодорхой хэмжээнд тусгаж чадсан төсөв боллоо. Энэ гол өөрчлөлтүүдийг УИХ дэмжиж, энэ хэвээр нь гол үзэл баримтлалаар нь баталснаар гол онцлогтой төсөв болж чадлаа. 
ДНБ: 102 их наяд төгрөг хүрэхээр гол өөрчлөлтүүдээ хадгалж чадсан. Нийт алдагдал анх өргөн барихад ДНБ-ий 1.5 хувь буюу 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байх байлаа. УИХ дээр төсвийг хэлэлцээд алдагдлыг 1 их наяд болгон тодорхой хэмжээнд бууруулж төсвийг баталж чадлаа. 
Тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 гээд гол том тоонууд хэвээрээ, суурь зардлууд хэвээрээ батлагдсан. Алдагдал 1.3-аас 1 их наяд болж буурсан. Эдийн засгийн өсөлтөө бид 5.7 хувиар хэвээр нь хадгалж чадлаа. Ийм хууль батлагдлаа. 
Ингээд 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын гишүүд, ажлын хэсгээс гаргасан санал, салбаруудад орсон өөрчлөлтөөр 1 их наяд 351.3 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс 884 тэрбум төгрөг нь цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдана. Эдгээр зардлууд нэмэгдсэн зүйл байхгүй. Нэг зардлаас нөгөө зардал руу шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляцад ирэх дарамт нь бага байна гэсэн үг. Хэрвээ эдгээр зардлууд шинээр орж ирсэн бол, зардлаас зардлын хооронд шилжээгүй бол инфляцад маш их дарамт ирэх байлаа. Энэ удаа бид Үндсэн хуулийн гол зарчмаа хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар Засгийн газраас өргөн барьсан төсвөө муутгаагүй. Харин зарим үзүүлэлтээр сайжирч гарч ирсэн. Сайн төсөв батлагдлаа гэж үзэж байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдаад явна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23